Хэвийн боов, аяга тарааж санал худалдан авах гэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

АДМИН
Хэвийн боов, аяга тарааж санал худалдан авах гэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

эн мөнгө, торго дурдан, хэвийн боов, бидон тарааж, хороо хэсгийн ахлагчдыг аялал зугаалгаар явуулж, ахмадуудад эмчийн үзлэг хийлгэх зэргээр сонгогчдын анхаарлыг татах гэсэн улс төрчдийн арга барагдахгүй олон. Төсвийн хөрөнгөөр барьж буй сургууль цэцэрлэг, төрийн бодлого болсон нийгмийн халамж, тусламж үйлчилгээг ч өөрийн нэр дээр "нааж", оюутан залууст тэтгэлэг, үнэ төлбөргүй сургалт явуулдаг хэлбэр ч байна.

Олон улсын жишигт эдгээр нь сонгогчдын саналыг худалдан авч буй хэрэгт тооцдог, ял шийтгэлийг нь ч нарийн зохицуулсан байдаг ажээ. Тухайлбал 160 гаруй улсад сонгогчийн саналыг худалдан авахыг Эрүүгийн болон Сонгуулийн тухай хуулиараа хориглосон байдаг. Харин манай улсад зөвхөн тухайн сонгуулийн жил эхлэлээс санал хураалт дуустал санал авах зорилготой зарим үйлдлийг хязгаарладаг. 

Иймээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөл”-ийг санаачилжээ. Энэхүү хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Монгол дахь Конрад-Аденауэрын сангаас зохион байгууллаа. 

"ЭРХ БАРИГЧ НАМ НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ИРГЭДЭЭС САНАЛ ХУДАЛДАЖ АВДГИЙГ ХАЛНА"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Сонгуулийн санал худалдан авалт нь өнөөгийн төр, засгийн хямрал, дампуурлын нэг үндсэн шалтгаан. УИХ-д гарахын тулд асар их мөнгө зарцуулдаг. Тэр мөнгөө буцааж олох нь бараг үндсэн үүрэг нь болсон улстөрчид бий. Тиймээс санал худалдан авдаг байдлыг үндсээр нь халах учиртай. Үүнийг халахгүйгээр шударга сонгууль болж, ардчилал бодитоор төлөвшихөд хэцүү. 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиудад санал худалдаж авах үйлдэл хийхийг зөвхөн сонгуулийн жил эхэлснээс хойш хориглодог. Өөрөөр хэлбэл, сонгуулийн бус үед буюу одоо ч иргэд, сонгогчдод чөлөөтэй бэлэг тарааж, амралтад явуулж, ажилд оруулж байна. Энэ бүхэн санал худалдан авалтын нэг хэлбэр. Тиймээс бидний боловсруулсан “Санал худалдан авалтын эсрэг хууль"-ийн төслөөр:

Нэгдүгээр, бэлэг сэлт тараах, хандив тусламж олгох нэрээр санал авах санаа, сэдэлтэй үйлдэл хийхийг бүхий л цаг үед хориглох нөхцөлийг бүрдүүлнэ. Улс төрийн сонгуульд оролцох сонирхолтой хэн бүхэнд эдгээр үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан.

Хоёрдугаарт, зөвхөн хувь хүн санал худалдаж авдаггүй гэдгийг онцлох хэрэгтэй. Тэр дундаа төр, засаг буюу эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгөөр санал худалдан авах байдал түгээмэл. 

Саяхны жишээ нь “Шинэ хоршоо” хөтөлбөр. Энэ хөтөлбөртэй холбоотой маш олон хууль, тогтоомж гаргасан. Олон төрлийн татвараас чөлөөлсөн. Тэдгээр хөнгөлөлттэй нөхцөл хэрэгжих хугацаа нь 2024 оны тавдугаар сарын нэгнээс аравдугаар сарын нэгэн хүртэл буюу сонгуулийн хоног, хугацаатай давхацсан. Энэ мэт түр зуурын шийдвэр нь Засгийн газрын дэмжлэг нэрээр эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгөөр дараагийн сонгуульд ялахын тулд иргэдийн саналыг худалдаж авч байна гэсэн үг.

Тиймээс шинэ хуулийн төсөлдөө Засгийн газар, УИХ-аас сонгууль болохоос нэг жилийн дотор халамжийн шинж чанартай шинэ хууль, хөтөлбөр, эсвэл аль нэг салбарт зориулсан хууль, хөтөлбөр санаачлахыг хориглохоор орууллаа. Мэдээж өмнө нь хэрэгжиж ирсэн хууль, хөтөлбөр, халамжийн шинж чанартай ажлууд үргэлжилнэ. Төр, засаг хийх ёстой ажлаа хийнэ. Харин шинээр хууль, хөтөлбөр хэрэгжүүлэх бол сонгууль болохоос нэг жилийн өмнө санаачлах боломжтой болгоно. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй