Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ

АДМИН
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ

Өнгөрсөн сард Олон Улсын Спортын Арбитрын шүүх ОХУ-ын хоккейн шигшээ багийг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шалтгаан байхгүй гэж шийдвэрлэснийг хэд хэдэн улсын хоккейн холбоо эрс шүүмжилж, Оросын шигшээ багтай нэг талбайд гарахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Олон Улсын Хоккейн холбоо шүүхийн шийдвэрийг дагана гэдгээ мэдэгдэж, хоккейн холбоодод ирэх 12-р сард болох Өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнээс Норвегийн шигшээ багийг хасаж оронд нь ОХУ-ын шигшээ багийг оруулахаар болсон тухай мэдэгдэл илгээжээ.

Тэгвэл Канадын засгийн газар ирэх 12-р сард тус улсын Эдмонтон болон Ред Дир хотуудад болох Өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээ багийг оролцуулахгүй, ОХУ-ын шигшээ багийн тамирчдад виз олгохгүй гэдгээ мэдэгджээ. ОХУ иймэрхүү асуудалтай тулгарна гэдгээ урьдчилан мэдэж байсан тул тэмцээнд оролцох багаа Хойд Америкийн клубүүдэд тоглодог тоглогчдоор бүрдүүлнэ гэж төлөвлөсөн байсан ч Оттава Хойд Америкийн клубүүдэд тоглож буй Оросын тамирчид ОХУ-ын шигшээ багийн тамирчдын хувиар олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх байхгүй гэдгийг онцолжээ. Финлянд улс ч мөн ялгаагүй “ОХУ-ын Украинд явуулж буй дайн үргэлжилж байгаа нөхцөлд Оросын тамирчдад Финлянд улсад хийх зүйл байхгүй” хэмээн ОХУ-ын иргэдэд богино хугацааны болон спортын тэмцээн уралдаанд оролцож буй гадаадын иргэдэд олгодог визийг олгохоо зогсоожээ.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 20-22-ны хооронд Хельсинки хотод болох уран гулгалтын Гран Прид Оросын уран гулгалтын тамирчид оролцох эсэх нь эргэлзээтэй болжээ. Норвег улсын Хууль зүйн яам Гадаадын иргэдийг хариуцсан алба болон Цагдаагийн Ерөнхий газартаа ОХУ-ын болон Беларусын тамирчид, тэдгээрийг дагалдаж буй дасгалжуулагчид болон ажилчдыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: https://meduza.io/feature/2026/11/12/pohozhe-vozvraschenie-rossii-v-bolshoy-hokkey-zakonchilos-ne-uspev-nachatsya-kanada-hozyayka-blizhayshego-chempionata-prosto-otkazalas-davat-rossiyanam-vizy



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй