Жолоочийн даатгалд хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

АДМИН
Жолоочийн даатгалд хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг жилд нэг удаа төлөх ба төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн:

11.15 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих

7.Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Анхааруулахад, 2024 оны 1 сарын 1-нээс хойш бичигдсэн торгуулийн нэхэмжлэх бүр тухайн торгуулсан өдрөөс 15 хоногийн дотор 50 хувийн хөнгөлөлт тооцсон нэхэмжлэх үүсгэдэг. 

Гэвч энэ зохицуулалт нь “Жолоочийн хариуцлагын даатгал төлөөгүй” зөрчилд үйлчилдэггүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Иргэн та уг даатгалаа төлсөн эсэхээ нягтална уу. 


Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч "Жолоочийн хариуцлагын даатгал"-д дараах төлбөрийг төлдөг. 

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Даатгагч

Тээврийн хэрэгслийн ангилал

Үнэлгээний хэмжээ

Суурь хураамж

Хамгаалалт

Даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн хэмжээ

Суурь хураамж нь даатгуулагчийн итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөх болно

Хамтран ажиллаж буй бүх даатгалын компаниуд

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5,0 сая хүртэл төгрөг

12,500.00

Жолоочийн буруутай үйлдлээс үүдэн бусдын эд хөрөнгө,амь насанд учруулах хохирол

“B” ангиллын тээврийн хэрэгсэл

5,0 сая хүртэл төгрөг

33,000.00

“C” ангиллын тээврийн хэрэгсэл

10,0 сая хүртэл төгрөг

42,500.00

“D” ангиллын тээврийн хэрэгсэл

10,0 сая хүртэл төгрөг

53,000.00

“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5,0 сая хүртэл төгрөг

12,500.00

“Мэргэшсэн жолооч” болон C,D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч

5,0 сая хүртэл төгрөг

33,000.00

 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй