Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ

АДМИН
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппиний нийслэл Манила хотод ирж, Азийн айлчлалаа эхлүүллээ. Энэхүү айлчлалын төгсгөлд тэрээр БНХАУ-д очиж, Хятадын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзах юм.

Тэрээр АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр хамгийн түрүүнд "Quad" буюу АНУ, Энэтхэг, Япон, Австрали гэсэн дөрвөн улсын удирдагчидтай уулзжээ.

Уулзалтын үеэр Трамп "Манай дөрвөн улс бол чөлөөт, нээлттэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн дөрвөн тулгуур юм. Бид хоорондоо нягт хамтран ажиллаж чадаж байна. Миний утас үргэлж нээлттэй байх болно шүү” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Трампын хэрэгжүүлсэн тарифын бодлого болон Ирантай холбоотой бодлогын улмаас Зүүн Өмнөд Азийн олон орон эдийн засгийн дарамттай тулгарсан.

Гэсэн ч хиймэл оюуны (AI) салбарын өсөлтөөс шалтгаалан АНУ руу хийх экспорт нь өнгөрсөн онд 30 хувиар өсжээ. Учир нь тус бүс нутагт хиймэл оюуны технологид ашиглагддаг олон төрлийн эд анги үйлдвэрлэгддэг аж.

АНУ энэ боломжийг ашиглан тус бүс нутгийн орнуудыг өөрийн технологи, хиймэл оюуны экосистемд татан оролцуулахыг зорьж байна.

Харин нөгөө талаас Хятадын нөлөөлөл хүчтэй хэвээр байгаа тул үүнийг богино хугацаанд өөрчлөхөд амаргүйг ажиглагчид дурдав.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй