"Victoria’s Secret 2026" шоуны эргэн тойронд

АДМИН
"Victoria’s Secret 2026" шоуны эргэн тойронд

Дэлхийн загварын салбарын хамгийн их хүлээлт дагуулдаг арга хэмжээний нэг болох Victoria’s Secret Fashion Show 2026 аравдугаар сарын 18-нд /УБ-ын цагаар өнөөдөр 07:00 цагт/ АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэллээ.

Энэ удаагийн шоугаар брэндийн алдарт загварын тайз, сахиусан тэнгэрийн далавч, оддын үзүүлбэрүүд эргэн ирэхийн зэрэгцээ хэд хэдэн онцлох үйл явдал тохиолоо.

Найман жилийн дараа Fantasy Bra эргэн ирэв

Энэ жилийн шоуны хамгийн их анхаарал татсан үйл явдлын нэг нь Victoria’s Secret-ийн бэлгэ тэмдэг болсон Fantasy Bra загварын эргэн ирэлт байлаа. 2018 оноос хойш тайзнаа гараагүй уг загварыг үнэт эдлэлийн Jacob & Co. компанитай хамтран бүтээжээ. Олон сая ам.долларын үнэ хүрдэг гэдгээрээ алдартай энэхүү тусгай загвар нь шоуны хамгийн хүлээлттэй хэсгүүдийн нэг юм.

Эмэгтэй уран бүтээлчдийн бүрэлдэхүүн тайзнаа

Энэ жилийн шоуны хөгжмийн хөтөлбөрт KATSEYE хамтлаг, дуучин Megan Moroney, Megan Thee Stallion болон Tate McRae нар оролцлоо. Ийнхүү дөрвөн эмэгтэй уран бүтээлч загварын тайзны үзүүлбэрүүдийг хөгжмийн тоглолттой хослуулсан нь арга хэмжээний онцлог байв.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй