”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”

АДМИН
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”

Хөдөө орон нутагт булш, бунхныг толгой дараалан ухаж, тонох болжээ гэсэн мэдээлэл нэлээд олон жилийн өмнө гарч байсан.

Монгол орон 1990 онд зах зээлд шилжин орсноос хойш олон үл бүтэх шинэ зүйл бий болсон. Түүний нэг нь булш, бунхныг тонож, ашиг олох явдал газар авсан гэж болно. Манай улсын зарим судлаач, археологичид зун болгон шинжилгээний ажлаар явж судалгаа хийдгийн хувьд үүнийг олж мэдэж, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох яам, тамгын газарт хандаж ирсэн байна. Холбогдох газрууд тус мэдээллийн дагуу нөхцөл байдлыг мэдэж байсан боловч тууштай арга хэмжээ авах талаар хангалттай ажиллахгүй байсаар одоо хүртэл эзэн холбогдогч тодорхойгүй нүдээ аниж өнгөрөөсөөр. 2000 оны үеэс булш ухаж тонох ажиллагаа улам өргөн цар хүрээг хамрах болсон. Энэ нь олон учир шалтгаантай байж болзошгүй. Нэг хэсэг орлогогүй хүмүүс, хөдөөгийн оршин суугчид нутаг орныхоо, өөрсдийнхөө мэддэг хөшөө, дурсгалуудыг ухаж төнхдөг байж. Нөгөө хэсэг нь асар их мөнгө, төгрөг олох гэсэн шунахайн сэдэлтээр тусгай баг бүрдүүлэн хөдөөгүүр явж булш тонодог.

Түүнээс гадна захиалгаар явж булш тонодог хэсэг бүлэг байна. Хятадууд гол захиалагчид нь гэх хардлага бий. Нөгөө талаас эртний эд өлгийн зүйл цуглуулагчид захиалга өгч булш тонодог хүмүүсээр энд тэндхийн янз бүрийн булшыг тонуулах явдал газар авчээ. Зарим аймагт овгор чулуу болгоныг булш бунхан гэж үзэж ухаж сүйдэлсэн байна.

Өөр нэг жишээ бол өнгөрсөн хавар Хөвсгөл аймгийн нутгат Эрхэлийн улаан нуур гэж алдартай дурсгалтай газарт оршдог 5-6 метр өндөр асар том хиргисүүрийг мөн оршуулгын байгууламж хүртэл нь ухаж тоноод эртний хүний яснуудыг гаргаж хаясан байсан. Өнгөрсөн бүх жилүүдэд хөдөө орон нутгийн ихэнх булшийг ухсан шиг байгаа юм. Ингээд бодохоор нутгийн иргэд юу харж байсан юм бол. Хөдөөгийн иргэд, малчин түмэн ажигч гярхай байдаг. Одоо тийм байхаа больсон юм уу, эсвэл өөрсдөө оролцож, зааж өгөөд байгаа юм уу. Судалгаагаар ч судлаачдын яриагаар Монгол орны бүх аймаг, сумын нутагт сүүлийн арваад жилд асар олон булш, бунхныг ухаж сүйтгэжээ.

Гэхдээ сүүлийн үед булш тонодог хүмүүс янз бүрийн техникээр тоноглогдсон байна. Тухайлбал, тэдэнд янз бүрийн газрын гүнд байгаа төмөрлөг эдлэлийг мэдэрдэг металл хайгчууд байна. Тийм багажтай хүмүүс алтны шороон ордын хайгуул хийнэ гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар өгч түүнийхээ дагуу хүмүүсийг элсүүлж зунжингаа явж булш тонодог. Гэтэл энэ талаар орон нутаг бүрт байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, мэргэжилтнүүд юу хийж байсан бэ?


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй