АДМИН
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх эсэх УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцлээ.
Хүүхдийн төлөөх олон улсын байгууллагууд хаврын морин уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг дүгнэлт гаргасныг Монгол Улсын Засгийг газар хүртэл хүлээн зөвшөөрөөд, хаврын уралдааныг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Мөн УИХ-ын зарим гишүүн уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэмээгээд буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Дэгийн тухай хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэхийг ажлын тав хоногийн завсарлага авлаа.