Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ

Сэтгүүлч Ч. Саранзаяа
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба манай улсад айлчилж буй Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын орлогч сайд Василий Сергеевич Осьмаковыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Ялангуяа цэргийн боловсрол, боловсон хүчний бэлтгэл, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцсэн байна.

Дэд сайд Д.Баасандамба уг айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковын Монгол Улсад хийж буй айлчлал 2026 оны 9 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд үргэлжилж байна.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа