Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Дэлхийн дүрслэх урлагийн түүхэн дэх суут төлөөлөгчид болох Сэргэн мандалтын үеийн эзэн Рафаэл Санти болон Барокко урсгалын эзэн Жан Лоренцо Бернини нарын хосгүй сор бүтээлүүд анх удаа Монгол Улсад ирэх гэж байна.
Чингис хаан Үндэсний музей Итали Улстай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэхүү түүхэн үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагт Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.
Италийн дүрслэх урлагийн сод бүтээлүүдийг дэргэдээс нь үзэх ховорхон боломжийг олгож буй уг үзэсгэлэн нь Монгол, Итали хоёр улсын соёлын харилцаанд тод мөр үлдээх томоохон үйл явдал болж байна.