Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
Шинэ зохицуулалтаар даатгуулагч өөрийн хүсэлтээр ирээдүйн тэтгэврийн орлогоо нэмэгдүүлэх, мөнгөн хуримтлал үүсгэх эрх зүйн орчин нээгдэж байна. Хуульд тусгагдсанаар, даатгуулагч өөрөө хүсвэл өөрийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний 1.0 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах боломжтой болж байгаа юм.
Энэхүү тэтгэврийн мөнгөн хуримтлалыг үүсгэхэд тодорхой шаардлага тавигдах бөгөөд даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос 5-аас доошгүй жилийн өмнө хуримтлалаа үүсгэсэн байх ёстой.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн уг шинэчилсэн зохицуулалт нь 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн хэрэгжиж эхэлнэ.