2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО

АДМИН
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

2026-2028 онд хэрэгжих уг төлөвлөгөө нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх замаар 2028 он гэхэд жилд орох хөрөнгө оруулалтын хэмжээг 5.5 тэрбум ам.долларт хүргэх амбицтай зорилго тавьж байна. Эдийн засгийн өсөлтийг хангах, бүтцийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадвар болон шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт нэн чухал болохыг Шадар сайд онцлов.

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН 5 ЧИГЛЭЛ

  1. Эрх зүйн орчин: Хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх
  2. Тогтолцоо: Гадаадын хөрөнгө оруулалт татах нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх
  3. Чадавхжуулалт: Институтийн чадавх болон хүний нөөцийг бэхжүүлэх
  4. Маргаан шийдвэрлэлт: Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх
  5. Эргэх холбоо (Aftercare): Хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд хадгалах, дэмжих тогтолцоог бүрдүүлэх

Тус төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран салбар дундын зохицуулалттайгаар хэрэгжүүлэх юм.



2028 он гэхэд жилд орох хөрөнгө оруулалтын хэмжээг 5.5 тэрбум ам.долларт хүргэх


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа