“Арашан” үүлдрийн хонь 1 сая долларын үнэд хүрчээ

АДМИН
“Арашан” үүлдрийн хонь 1 сая долларын үнэд хүрчээ

Киргизийн нийгмийн сүлжээнүүдэд мэдээлснээр, “Арашан” үүлдрийн хонийг 1 сая доллароор зарсан байна.

Киргизийн Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, үүлдэр угсааг сайжруулах сэдэвтэй фестивалийн үеэр болсон дуудлага худалдаанд Киргиз, ОХУ, Казахстан, Узбекистан, Тажикистаны фермийн аж ахуй эрхлэгчид оролцжээ.

Нэг сая долларын үнэд хүрсэн “Арашан” үүлдрийн хонь нь алдарт Франкелийн хонины үр төл бөгөөд түүнийг 2023 онд Казахстанд 150 мянган доллароор зарсан байна. Франкелийн хонийг Киргизийн Талас мужийн өндөр уулсын бүсэд өсгөн үржүүлдэг ажээ.

Харин “Арашан” үүлдрийг мах-өөхний чиглэлээр гиссарын ба киргизийн бүдүүн ноост хонинуудыг эрлийзжүүлэн гаргаж авсан бөгөөд 2021 онд Киргизэд албан ёсоор бүртгэн авчээ. Энэ үүлдрийн хонь нь маш том биетэй, жин ихтэй, хурдан өсөж торнидог төдийгүй өндөр уулын болон тал хөндийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй, мөн хашаанд тэжээхэд тохиромжтой байдаг. 

Энэ оны гуравдугаар сард Киргизийн Хөдөө аж ахуйн яамнаас “Арашан” үүлдрийн хонийг дуудлага худалдаагаар болон биржээр борлуулах журмыг боловсруулжээ. 

БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 23 /ru.sputnik.kg/



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа