СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ НЭВТЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах шуурхай чиглэл өглөө.
Холбогдох албан тушаалтнуудад баавгайг аюулгүй барих, тээвэрлэх, тохиромжтой байгалийн бүсэд шилжүүлэн тавих ажлыг нэн даруй зохион байгуулахыг даалгасан байна. Мөн баавгайг унтуулах буу, эм урвалж бодис, багаж хэрэгслийг хил гаалиар импортоор оруулж ирэх асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болов.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас иргэд, олон нийтийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг анхаарууллаа.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх
Ой мод, баавгай байж болзошгүй бүсээр явахдаа дуу чимээ гаргах
Баавгайтай тааралдвал сандарч гүйхгүйгээр алгуур ухрах
Аюултай нөхцөл байдал үүссэн үед Онцгой байдлын алба (105)-нд яаралтай мэдэгдэх