ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ 1% БОЛГОН БУУРУУЛАХ САНАЛЫГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон хотын дарга Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр нийслэлийн хоёр хувийн албан татварыг 1 хувь болгон бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсноо зарлав. Хотын албан татварыг хуульд зааснаар худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг тул татварын хувийг бууруулснаар иргэдийн худалдан авалтын ачаалал багасч, хэрэглээг дэмжих ач холбогдолтой юм.
МЭДЭЭНИЙ ОНЦЛОХ ЭЛЕМЕНТҮҮД
- “Чөлөөлье” санаачилга: Бизнесийн орчныг сайжруулах хүрээнд нийслэлийн бизнес эрхлэгчдэд тулгардаг зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлийг цуцлаад байна.
- Төр, хувийн хэвшлийн түншлэл: Хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримтална.
- Бизнес эрхлэгчдийн санаачилга: Мэргэжлийн холбоод татварыг 1% болгон бууруулах өөрчлөлтийг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх санал дэвшүүлэв.
- Нэгдсэн дэмжлэг: Аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчны 50 метр хүртэлх зайд тохижилт, цэвэрлэгээ хийх нийслэлийн уриалгыг дэмжихээ илэрхийллээ.
Уулзалтаар бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагааны зардлын өсөлт, мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, мөнгөн урсгалын хүндрэл болон хяналт шалгалтын давхардал зэрэг туламгамдаж буй асуудлуудаа олон талт байдлаар хөндөн ярилцсан байна.