Оросын талаас УБТЗ-ын үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлжээ

АДМИН
Оросын талаас УБТЗ-ын үнэ тарифыг нэмэгдүүлэх тухай асуудлыг дахин дэвшүүлжээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр (2026.08.21) ОХУ-ын “РЖД” буюу “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны дарга Сергей Алексеевич Павловтой уулзлаа. 

Уулзалтаар талууд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагаа, техникийн шинэчлэл, вагон, зүтгүүрийн паркын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, транзит тээврийн хэмжээг өсгөх, ОХУ-аас хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах боломжуудыг хэлэлцэв.

Мөн Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замыг УБТЗ-ын үндсэн сүлжээтэй холбох, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх зэрэг төмөр замын салбарт тулгамдаж буй олон талт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтынхаа эхэнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон, зүтгүүрийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнийг ОХУ-аас худалдан авах боломжийн талаар санал солилцлоо.


Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд “Улаанбаатар төмөр зам” дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд ойрын хугацаанд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, вагон эргэлтийг сайжруулах, ачаа тээврийн зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо. 


Мөн эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ачаа тээврийн зохицуулалтыг сайжруулж, транзит тээврийг нэмэх замаар төмөр замын орлого, үр ашгийг өсгөх боломжийн талаар харилцан санал солилцлоо. ОХУ-аас шатахууны татан авах, тээвэрлэлтийн зохицуулалтыг илүү сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. 


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа