COP17-ын дөрөв дэх өдөр: Ногоон бүс, бизнесийн өдөр, шийдлийг хөрөнгө оруулалттай холболоо

АДМИН
COP17-ын дөрөв дэх өдөр: Ногоон бүс, бизнесийн өдөр, шийдлийг хөрөнгө оруулалттай холболоо

COP17-ын Ногоон бүс өнөөдөр “Бизнесийн өдөр”-өөр үргэлжилж байна. Өдрийн хөтөлбөрөөр ногоон бизнес, тогтвортой санхүүжилт, ESG, инновац, бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалд тэсвэртэй бизнесийн загвар, ногоон бонд зэрэг газрын доройтлыг бууруулах бодит шийдлүүдийг хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи болон орон нутгийн оролцоотой хэрхэн холбох асуудалд төвлөрнө. “ESG” нь байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуурыг хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдвэртэй уялдуулах хандлага юм.

Бизнесийн өдрийн хүрээнд хувийн хэвшил цөлжилт, газрын доройтлын эсрэг шийдэлд ямар үүрэг гүйцэтгэх, ногоон хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, инновац, технологийг бодит хэрэгжилтэд нэвтрүүлэх талаар нийт 33 арга хэмжээ зохион байгуулагдана.

Өглөөгүүр бэлчээрийн олон талт байдал, Австрали–Монголын ногоон өсөлтийн бизнесийн туршлага, органик хүнсний үйлдвэрлэл, Net-Zero шийдэл, тэсвэртэй Говийн шинжлэх ухааны үндэс болон “Цөөн мал–ногоон дадал” хоршооллын бизнесийн загварыг хэлэлцэнэ. Мөн байгаль орчин, ESG, нүүрстөрөгчийн мониторингийн дижитал платформ, тэг нүүрстөрөгчийн болон цэвэр дулааны шийдлүүдийг танилцуулна.

Үдээс өмнөх болон үдээс хойших хөтөлбөрөөр шороон ба элсэн шуурганы судалгаа, ESG ба тогтвортой санхүүжилтээр газар сэргээхэд эмэгтэйчүүдийн оролцоо, ойн санхүүжилт, уур амьсгалд ухаалаг бизнесийн загвар, цахилгаан тээврийн дэд бүтэц, бэлчээр сэргээх инновац зэрэг асуудлыг авч үзнэ.

Мөн Zuchi Stage-д бизнес эрхлэгчид болон малчдын дуу хоолойг тусгайлан хүргэнэ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй