Богдхан уулын амьтдыг хамгаалах зорилгоор экологийн гарц байгуулна

АДМИН
Богдхан уулын амьтдыг хамгаалах зорилгоор экологийн гарц байгуулна

Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах, амьдрах орчны тасалдлыг бууруулах, дэд бүтцийн шугаман байгууламжийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах Санамж бичгийг БОУАӨЯ болон “Эн Си Ди” групптэй байгууллаа.

Богдхан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газруудын нэг. ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем юм.

Хотжилт, зам, дэд бүтцийн хөгжил нэмэгдэх хэрээр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж, нүүдэл шилжилтийн зам нь тасалдах болсон. Ялангуяа халиун буга, бор гөрөөс, цагаан зээр зэрэг туруутан амьтад авто болон төмөр зам, хашаанд хаагдах, осолдох зэрэг эрсдэлтэй тулгарч байна.

Иймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүрхрээгийн ам, Чандманы ам орчимд экологийн гарц байгуулахаар төлөвлөсөн.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, “Экологийн гарц гэдэг нь зөвхөн амьтдыг ослоос хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлөх байгууламж биш. Энэ бол хотын хөгжил ба байгаль хамгааллын хооронд зөв зохицол байж болохыг харуулсан бодит шийдэл юм. 

Дэлхийн олон улс, тухайлбал Канад, Нидерланд, Австрали зэрэг орон авто замын дээгүүр, доогуур экологийн гарц байгуулснаар амьтдын нүүдэл шилжилтийг чөлөөлж, зам тээврийн ослыг эрс бууруулсан сайн туршлагатай. 

Эдгээр байршлыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн сонгосон, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах бэлтгэл хийж байна. Төлөвлөлтийн энэ үе шатанд зэрлэг амьтдын хамгаалал, иргэдийн аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагыг зэрэг хангасан шийдлийг тусгах нь чухал юм” гэлээ. 

Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн. Экологийн гарц байгуулснаар амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах, байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжийг бүрдүүлэх юм.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа