ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН НАР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНД 20 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ АВЛАА

АДМИН
ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН НАР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГААНД 20 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ АВЛАА

Өнөөдөр "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна. Энэхүү өдөр "Би сувилагч" болзолт уралдааны шилдгүүдийг шалгарууллаа.

Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт 1138 ажилтан, ажиллагсад ажиллаж байгаагаас 312 сувилагч нийт 84.9 мянган иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Дорнод аймаг нь сүүлийн жилүүдэд хүний нөөцийг тогтворжуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ба ялангуяа эмч, сувилагчдын дутагдлыг бууруулах, тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр цогц бодлогыг хэрэгжүүлдэг анхдагч аймаг.

Үүний нэг бодлого бол сувилагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор “Би сувилагч” болзолт уралдааныг 2022 оноос эхлэн зохион байгуулж, өнөөдөр дахин 3 сувилагч шилдгээр шалгарч орон сууц худалдан авах урьдчилгаанд тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэгийг авч байна.

Нэгдүгээр байранд: БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Н.Эрдэнэтуяа

Хоёрдугаар байранд: Цагаан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Б.Мөнхзул

Гуравдугаар байранд: БОЭТ-ийн Гэмтэл согог, бичил мэс заслын тасгийн сувилагч Э.Ханджав нар шалгарсан юм.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа