Ш.ЁЛ: ЗӨВХӨН АСУУДАЛ ҮҮССЭНИЙ ДАРАА БУС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

АДМИН
Ш.ЁЛ: ЗӨВХӨН АСУУДАЛ ҮҮССЭНИЙ ДАРАА БУС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Өнөөдөр Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 оны үйл ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангаж ажиллах байдлыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын болон салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

​Хэлэлцүүлэгт аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, аймгийн Хүүхдийн хууль зүйн хорооны дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, Монгол Улсын гавьяат багш, доктор, дэд профессор Х.Баавгай болон аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, гишүүн байгууллагын холбогдох албан тушаалтан, албан хаагчид, аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд нар оролцлоо.

Хүүхэд бол аливаа улс орны ирээдүй, хамгийн эрхэм үнэт зүйл билээ. Тиймээс тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах нь төр, олон нийтийн хамтын хариуцлага чухал.

​Энэ ч утгаараа Дорнод аймгийн хөгжлийн бодлого нь “Хүн төвтэй” байж, ирээдүй болсон хүүхэд багачуудаа дэмжихэд чиглэдэг. Бид хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлд улсын хэмжээнд жишиг болохуйц төслүүдийг хэрэгжүүлж, энэ онд аймгийн ИТХ-аар хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зориулж 2.9 орчим тэрбум төгрөгийг батлан ажиллаж байна.

Мөн энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг түшиглэн “Хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”, “Гэр бүлийн боловсрол олгох төв”-ийг байгуулан ажиллуулж эхэллээ.

Ингэснээр хүүхэд, гэр бүлийн гишүүдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүл цуцлалтаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа