Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ

АДМИН
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ

ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Тээврийн Форум ITF-2026 дээд хэмжээний уулзалтад Монгол Улсаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал өндөр түвшний уулзалтуудыг хийлээ.

Энэ жилийн форумд 80 гаруй улсын 1200 гаруй төлөөлөгч оролцож, тээврийн дэд бүтцийн санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, ногоон шилжилт, дижитал өөрчлөлт, олон улсын тээврийн коридорын хөгжил зэрэг асуудлыг бодлогын түвшинд хэлэлцлээ. Форумын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХБНГУ, БНХАУ, Азербайжан Улсын тээврийн салбарын сайд дарга болон Олон Улсын Автотээврийн Холбоо IRU, Францын “Alstom” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, транзит ложистик, дижитал шилжилт болон дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улс болон Азербайжан Улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ. Мөн Монгол Улсын Зам, тээврийн яам болон Олон Улсын Автотээврийн Холбоо IRU хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, олон улсын автотээврийн хамтын ажиллагаа, TIR системийн хөгжил, тээврийн дижитал шилжилт, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

БНХАУ-ын тээврийн дэд сайдтай уулзаж, хил дамнасан тээвэр, автотээврийн зөвшөөрөл, нислэгийн давтамж, логистикийн тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. Герман улстай төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр болон инженер техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Францын “Alstom” компанитай уулзаж, төмөр замын автоматжуулалт, дохиоллын систем, хотын нийтийн тээврийн шинэчлэл, дэвшилтэт технологийн шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсын хувьд энэхүү форумд оролцсоноор бүс нутгийн транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн шинэчлэл болон тогтвортой хөгжлийн бодлогыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг албаныхан онцолж байна. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа