Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулна

АДМИН
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.07/ Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн нөхцөл, эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байгаа тул экспортын орлогын тогтворгүй байдал нь гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй тул эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулахаар ажиллаж эхэлснийг дуулгаад макро эдийн засгийн загварчлал дээр ажиллах мэргэжилтэн, шинжээчид ажиллуулах шаардлагатай байна гэв.





Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа