Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй

АДМИН
Монгол Улсад шатахууны нийлүүлэлт тасалдаагүй
Ажил эд өрнөж байдаг үд дундын үеэр шатахуун түгээх станц ил хуль байна. Жолооч нар шатахуун дүүргэх зуур үнийн самбарыг ширтэн зогсоно. Саяхан дахин нэмэгдсэн шатахууны үнэ тэдний өдөр тутмын зардалд нөлөөлж эхэлснийг энэ дүр зураг илтгэнэ. Хотын замд хөдөлгөөн тасрахгүй ч зарим жолооч нар машинаа аль болох бага унахыг хичээж, нийтийн тээврийг сонгох нь нэмэгдсэн талаар хэлж байлаа.

Шатахуун авч буй иргэн “Өмнө нь дүүргэдэг байсан мөнгөөр одоо хүрэхээ больсон. Тийм болохоор машинаа бага унаж, зардлаа хэмнэхээс өөр аргагүй болж байна. Цаашид машинаа зарж автобусаар явдаг ч юм уу гэхдээ машинаар ажлаа амжуулдаг над шиг хүнд бол хэцүү л байна.” гэж хэлж байлаа.

Шатахуун түгээх станцын ажилчид ч мөн адил ачаалал нэмэгдсэнийг хэлж байна. Зарим хэрэглэгч бага хэмжээгээр шатахуун авах болж, үнийн өсөлтөд мэдрэг хандаж эхэлжээ.

Шатахуун түгээгч “Хүмүүс өмнөх шигээ бүтэн дүүргэх нь багассан. Ихэвчлэн бага багаар хийлгэж байна. Тэглээ гээд энэ хүмүүс машин унахаа болиод дугуй унаад явалтай нь биш.” хэмээсэн юм.

Тэдний үзэж буйгаар шатахууны үнийн өсөлт жолооч нараас гадна бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний зардалд нөлөөлж, өрхийн төсөвт дарамт үүсгэх хандлагатай аж.

Цаашид ч үнэ нь өсөх байх, манай улс үйлдвэрлэгч орон биш учраас авахгүй байх хэцүү, авах ч бас хэцүү болж байна хэмээн хэлэх иргэдийг харахад гал дөл, итгэл нь алдарчээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр Монгол Улсын шатахууны нөөц одоогийн байдлаар хэвийн түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд дотоодын хэрэгцээг хангах боломж бүрэн байгаа аж. Тодруулбал, улсын хэмжээнд автобензин болон дизель түлшний нөөц дунджаар хэдэн долоо хоногийн хэрэглээг хангах хэмжээнд бүрдсэн байна.
Импортын нийлүүлэлт тасалдаагүй, тасралтгүй үргэлжилж байгааг албаныхан мэдээлжээ. Мөн шатахууны нийлүүлэлтэд голлон нөлөөлдөг гадаад зах зээлийн үнэ болон валютын ханшийн савлагааг төрийн зүгээс анхааралтай ажиглаж, шаардлагатай зохицуулалтыг хийж байгаа талаар мэдээлэв. Албаныхны зүгээс иргэдийг зохиомол хомсдол үүсгэхгүй байх, шатахууныг хэт ихээр нөөцлөхгүй байхыг уриалж, зах зээлд нийлүүлэлт хэвийн байгааг сануулжээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа