Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

АДМИН
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
  • Агаарын бохирдол арванхоёрдугаар сард 23 хувь, нэгдүгээр сард 26 хувь буурчээ.
  • Энэ өөрчлөлтийг өрхүүдийн түлш, дулааны эх үүсвэрийн шинэчлэлтэй холбон тайлбарлав.
  • Гэвч автомашинаас үүдэх бохирдолд анхаарсан ажил дутмаг байгааг албаныхан анхаарууллаа.

Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэнгийн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдол өнгөрсөн арванхоёрдугаар сард өмнөх оныхоос 23 хувь, нэгдүгээр сард 26 хувь буурсан байна. Албаныхны тайлбарласнаар энэ нь айл өрхүүд хагас коксожсон түлш хэрэглэж эхэлсэн, мөн зарим уурын зуух, дулааны эх үүсвэрийг шинэчилсэнтэй холбоотой аж.

Өмнөх судалгаагаар агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтэц нь айл өрх 55 хувь, уурын зуух ба станц 15 хувь, автомашин 30 орчим хувь гэж гарч байжээ. Өөрөөр хэлбэл бохирдлын томоохон хэсэг одоо ч авто тээврээс хамаарч байгаа ч энэ чиглэлд дорвитой арга хэмжээ хараахан хийгдээгүйг албаныхан онцолж байна.

Ирэх хавар бохирдлын эх үүсвэрийн шинэчилсэн судалгаа гарахаар төлөвлөсөн бөгөөд автомашины нөлөөллийн жин өсөх хүлээлттэй байна. Тиймээс цаашдын бодлого өрх, дулааны эх үүсвэрээс гадна авто тээврийн бохирдолд илүү төвлөрөх шаардлага нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд санууллаа.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй