Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ

АДМИН
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны Пунжаб мужийн Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрчээ.

20 орчим жилийн өмнө эрх баригчид олон зуун жилийн түүхтэй хаврын Басант баяр мөн тус баярын үеэр цаасан шувууд хийсгэдэг уламжлалыг цаасан шувуудын төмрөөр эсвэл шилээр бүрсэн хурц оосроос болж иргэд гэмтэж бэртсэн, цаашлаад амиа алдсан тохиолдлууд хүртэл гарсан учир хориглосон байжээ.

Цаасан шувууд хийсгэх уламжлалыг сэргээхийн тулд Лахор хотын удирдлагууд аюулгүй байдлын хатуу журам гаргасан ба уг журмыг зөрчиж, хүний амь насанд аюул учруулж болзошгүй оосор, утас ашигласан иргэдийг торгож эсвэл бүр хорих ялаар шийтгэнэ гэдгээ мэдэгджээ.

Мотоциклын жолоочид цаасан шувууны оосронд орооцолдож, осолд орохоос сэргийлэн мотоциклдоо өндөр антенна шиг төмөр суурилуулах ёстой болсон ба иргэдэд зөвхөн зөвшөөрөгдсөн газруудаас цаасан шувуудаа худалдан авахыг зөвлөжээ. Мөн цаасан шувууд хийсгэх үеэр авто замын хөдөлгөөнийг багасгаж, ослын эрсдлээс сэргийлэхийн тулд хотын удирдлагууд энэ сарын 7, 8-ны өдрийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлажээ.

Басант баярын нэр нь санскрит хэлний “васант” буюу хавар гэдэг үгнээс гаралтай бөгөөд уг баяр нь Лахор хотын соёлын салшгүй нэг хэсэг юм. Басант баярын үеэр лахорчууд гэр бүл, найз нөхдөөрөө дээвэр дээрээ цуглан, амттай хоол хувааж идэн, цаасан шувууд хийсгэдэг уламжлалтай аж.

Цаасан шувууд хийсгэх уламжлалыг сэргээсэнтэй холбоотойгоор цаасан шувуудын эрэлт огцом нэмэгдэж, зарим нь цаасан шувуудаа энгийн үеийнхээс 4 дахин өндөр үнээр худалдан авчээ. Түүнчлэн цаасан шувуу хийсгэхэд хамгийн гоё байршилтай байшингуудын дээврийн түрээс зарим газарт 2 сая рупи буюу 7000 ам.долларт хүрсэн байна.

Gulf News агентлагийн мэдээлснээр Басант баярыг дахин тэмдэглэж эхэлсэнтэй холбоотойгоор Лахорын оршин суугчид байшингуудынхаа дээврүүдийг өнгө өнгөөр чимэглэжээ. Цаасан шувуу урлаачдын бизнес сэргэж, хоол болон амттан, ундааны жижиг мухлагууд өдөр шөнөгүй завгүй ажиллаж, Лахор хотын гудамж талбай амь оржээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Санхүүгийн зохицуулах хороо 16 асуудлыг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Шүлхийн улмаас Баян-Өлгий, Ховд аймгийн устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ