Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална

АДМИН
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо.

Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах ёстойг санууллаа. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл ирүүлснийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн, Улсын Их Хурлын 8 тогтоол, Хууль зүйн байнгын хорооны 10 тогтоолыг баталсан байдаг. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын дарга мөн сануулсан.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал тойргийн гишүүд болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажилласан. Энэ үеэр иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцсон бөгөөд нийтлэг хэд хэдэн асуудлыг онцлон хөндөж байгааг Улсын Их Хурлын дарга тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулж, ажлын хэсгийн түвшинд анхаарч ажиллахыг хүсэв.

• Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай тогтоогддог, хөдөлмөрийн хөлстэй холбоотой гаргасан шийдвэр хэрэгждэггүй, цомхотгол нь байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж буйг холбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
• Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.
• Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт нь шилжүүлэх талаарх иргэдийн саналыг танилцуулсан.
• Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн аймаг, суманд илүү хуваарилахтай холбоотой иргэдийн саналуудыг онцолж байв.
• Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байхыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “Нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаа зэрэг нийтлэг асуудлуудыг онцолж, анхаарч ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Санхүүгийн зохицуулах хороо 16 асуудлыг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Шүлхийн улмаас Баян-Өлгий, Ховд аймгийн устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ