Оросын цэргийн нисэх онгоц осолдож, зорчиж явсан 19 хүн амиа алджээ
ОХУ-ын Батлан хамгаалах яамны Сибирийн бүс нутагт Оросын цэргийн зориулалттай тээврийн онгоц осолдож, онгоцонд байсан 19 хүн бүгд амиа алдсан талаар мэдээлжээ.
Уг цэргийн онгоц нь төлөвлөгөөт нислэг үйлдэж байх үедээ Кемерово мужийн суурьшлын бус бүсэд осолдсон байна.
Батлан хамгаалах яамны урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгаан нь техникийн гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор ОХУ-ын иргэний нисэхийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Кемерово мужийн захирагч Илья Середюк онцгой байдлын албаныхан түймрийг шуурхай унтрааж, ойролцоох ослын бүсийг цагдаагийн хамгаалалтад авсан гэж мэдэгджээ.
Тэрбээр ослын газарт өөрийн биеэр очиж ажилласан бөгөөд нисдэг тэрэг болон эмнэлгийн байгууллагуудыг бэлэн байдалд шилжүүлсэн байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааг саадгүй явуулахад дэмжлэг үзүүлэх нь одоогийн хамгийн чухал зорилт хэмээн онцолжээ.
Цахим сүлжээнд ослыг дүр зураг тархсан бөгөөд бичлэгт гал сөнөөгчид онгоцны үлдэгдэл дунд хайгуул хийж буй нь харагджээ.
Түүнчлэн хяналтын камерын бичлэгт тэнгэрээс шатаж буй биет унаж байгаад хүчтэй дэлбэрэлт болж, тэнгэр гялбах бичигдсэн байна.
Осолдсон онгоц ямар нэгэн ачаа тээвэрлэж явсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Уг онгоцыг Оросын зэвсэгт хүчин зэвсэг техник, цэргийн алба хаагч тээвэрлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаанд өргөн ашигладаг аж.
Эх сурвалж: Reuters, BBC