Доналд Трамп Путин, Ши нартай уулзаж Украин, Ираны асуудал, цөмийн зэвсэггүй болох талаар хэлэлцэнэ

АДМИН
Доналд Трамп Путин, Ши нартай уулзаж Украин, Ираны асуудал, цөмийн зэвсэггүй болох талаар хэлэлцэнэ

Шэньжэн хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ сарын 19-ний өдөр АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаар болсон.

Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай Украин, Ираны нөхцөл байдал, цөмийн зэвсэггүй болох асуудлыг хэлэлцэнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Түүнчлэн талууд эдийн засаг, худалдааны асуудлыг хөндөн ярилцах аж. Цөмийн зэвсэггүй болох хэлэлцээ хүндхэн болно, учир нь оролцогчид цөмийн зэвсгээсээ тийм ч амархан татгалзахгүй гэж Доналд Трамп мэдэгджээ.

"Бид Ираны талаар ярилцана. Ираны хувьд явц сайн байгаа, гэхдээ л бид Ираны талаар багахан ярилцана. Мөн миний дуртай сэдэв болох Украины талаар ч ярилцана" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн байна.

Энд дуулгахад, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Хятадын Шэньжэн хотноо 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болно.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн 21 орныг багтаадаг эдийн засгийн форум бөгөөд оролцогчид худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцдэг юм.

Эх сурвалж: Reuters, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй