Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 8.3 хувь нь яаралтай тусламж эмчилгээ авах шаардлагатай гэлээ

АДМИН
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 8.3 хувь нь яаралтай тусламж эмчилгээ авах шаардлагатай гэлээ

Улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс эхэлсэн хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг эхэлсэн билээ. Одоогоор 203,117 хүүхэд эхний шатанд хамрагдаж, 136,318 хүүхэд дараагийн шатны эмнэлгийн үзлэгт оржээ.

Тус үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулж буй. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 8.3 хувь нь яаралтай тусламж, эмчилгээ авах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна.

Мөн шүдний цоорол, харааны эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрсэн байна. Ерөнхий сайд Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг, үзлэгийн явцтай танилцжээ. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлж, өвчин хүндрэхээс өмнө шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор уг үзлэгийг зохион байгуулж байгааг холбогдох яамдаас онцолж байна. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй