Японы шар айраг үйлдвэрлэгчид шар айраг болон бусад бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмж хууль зөрчсөн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ
Японы шар айраг үйлдвэрлэгчид Asahi Breweries, Kirin Brewery, Suntory Beer, Sapporo Breweries компаниудын байранд нэгжлэг хийжээ.
Японы Шударга Худалдааны Комисс Японы шар айраг үйлдвэрлэгч хамгийн том компаниудыг үгсэн хуйвалдаж, шар айраг болон бусад бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмж, монополын эсрэг хууль зөрчсөн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Шударга Худалдааны Комиссын албан хаагчид шар айргийн дотоодын зах зээлийн 90 гаруй хувийг атгадаг Asahi Breweries, Kirin Brewery, Suntory Beer, Sapporo Breweries компаниудын байранд нэгжлэг хийсэн байна.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дээрх компанийн худалдааны менежерүүд, удирдах албан тушаалтнууд багагүй хугацааны турш нууцаар хоорондоо уулзаж, шар айргийнхаа үнийг хэзээ, хэдээр нэмэхээ ярьж тохиролцдог байсан байж болзошгүй гэж бичжээ.
Дээрх компаниуд сүүлийн жилүүдэд түүхий эд, логистикийн зардал нэмэгдсэн шалтгаанаар шар айргийн үнээ хэд хэдэн удаа нэмж байсан ба хамгийн сүүлд өнгөрсөн оны 4-р сард, түүнээс өмнө 2022 оны 10-р сард, 2023 оны 10-р сард үнээ зэрэг нэмсэн.
Сүүлийн 10 жилд Японд архи, согтууруулах ундааны хэрэглээ тасралтгүй буурч байгаа ч 2024 онд тус улсад архи, согтууруулах ундааны борлуулалт 3.8 их наяд иенд хүрч, үүний 30 хувийг дангаараа шар айргийн борлуулалт эзэлжээ.