"Predator League 2027" цахим спортын тэмцээн ирэх оны нэгдүгээр сард Вьетнам улсад болох гэж байна
Acer компанийн жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах "Predator League 2027" цахим спортын тэмцээн ирэх оны нэгдүгээр сард Вьетнам улсад болох гэж байна. Ес дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 14 бүс нутгийн шилдэг баг тамирчид League of Legends болон VALORANT төрлүүдээр өрсөлдөх болно.
Анх 2018 онд зохион байгуулагдсанаас хойш Predator League нь Ази Номхон далайн бүс нутгийн шинээр гарч ирж буй авьяастнуудад боломж олгож, бүс нутгийн тоглогчид, фенүүд, салбарын түншүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй цахим спортын тэмцээнүүдийн нэг болжээ. Тэмцээнийг Вьетнамд анх удаа зохион байгуулж байгаа нь тэмцээний тасралтгүй өсөлтийг харуулахын зэрэгцээ Вьетнам улсын цахим спортын салбарын эрчимтэй хөгжлийг илэрхийлж байна.
"Бараг арван жилийн турш Predator League нь энгийн нэг тэмцээнээс давж, Ази Номхон далайн бүс нутгийн цахим тоглоомын нийгэмлэгүүдийг нэгтгэдэг талбар болтлоо өргөжсөн. Бид өрсөлдөөн, бүтээлч сэтгэлгээ, соёлын холбоог эрхэмлэдэг. Технологи бидний тоглох, бүтээх, харилцах арга барилыг өөрчилсөөр байна. Энэ үед бид шинэ үеийн тоглогчид, бүтээгчид, инноваторуудыг тууштай дэмжих болно. Түүнчлэн хүсэл тэмүүлэл, авьяас, технологийг нэгтгэж, бодит үр нөлөө бий болгох хүртээмжтэй экосистемийг бүтээсээр байх болно" гэж Acer брэндийн Aзи, Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Эндрю Хоу (Andrew Hou) онцолж хэллээ.
Бүс нутгийн аварга шалгаруулах Predator League Grand Final 2027 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох багийг шалгаруулах тэмцээн 2026 оны 11-р сард Улаанбаатар хотод Valorant төрлөөр явагдана.
Шалгарсан шилдэг нэг баг 2027 оны нэгдүгээр сард Вьетнамд болох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Энэ нь өнөөг хүртэлх хамгийн том Predator League-ийн тайз байх болно.
Тэмцээний хөтөлбөр, тоглолтын хуваарь гэх мэт мэдээллийг Acer-ийн фэйсбүүк дахь албан ёсны хаягаар тогтмол мэдээлэх ба Predator League албаны ёсны вэбсайтнаас мөн авах боломжтой: https://www.predator-league.com/.