Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026

АДМИН
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026

АНУ-ын Лос-Анжелес хотноо хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг MTV Video Music Awards 2026 шагнал гардуулах ёслол болж байна.

Энэ жилийн MTV VMA-ийн улаан хивсний ёслолд дэлхийн алдарт уран бүтээлчид хүрэлцэн ирж, өвөрмөц хэв маяг, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна.

Тус наадмын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалтыг дуучин Мадонна тэргүүлж, түүний араас Тэйлор Свифт, Сабрина Карпентер нар бичигджээ.

Оны шилдэг уран бүтээлчийн шагналыг Мадонна хүртсэн бол Тэйлор Свифт “The Fate of Ophelia” дууныхаа клипээр “Оны шилдэг видео клип” шагналыг хүртжээ. Ингэснээр тэр MTV VMA-ийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчдийн нэг болж байна.

Харин “Оны шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Сиенна Спайро хүртсэн бол “Оны шилдэг хамтрал”-аар Мадонна, Сабрина Карпентер нарын хамтран дуулсан “Bring Your Love” уран бүтээл шалгарчээ.

Мөн BLACKPINK хамтлагийн ЛИСА-гийн соло уран бүтээл болох “Dream” дууны клип “Оны шилдэг поп дууны клип” шагналыг хүртсэн байна.

MTV VMA нь тухайн жилийн хөгжмийн уран бүтээл, дууны клип, уран бүтээлчдийн амжилтыг онцлон тэмдэглэдэг томоохон хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын нэг юм.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа