УИХ-ЫН ГИШҮҮН Э.ШИЖИР: "УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРВАЛ ТАРЪЯ, ТАРАХ САНААЧЛАГЫГ БИ ГАРГАЯ"
УИХ-ын гишүүн Э.Шижир сошиалд мэдээлэл хийхдээ эрх баригч Монгол Ардын Нам (МАН)-ын дотоод зөрчил, хуваагдал нь улс орны эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж байгаад шүүмжлэлтэй хандаж, Улсын Их Хурлыг тараах санал гаргахаа мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ: "Монгол Ардын Намын хоёр хуваагдал Монгол орон, энэ улс орныг тэр чигт нь хөмөрлөө. Эд нарт Монголчуудын ахуй амьдрал ямар ч хамаагүйг ойлголоо, харлаа. Өөрсдөө л баян тансаг байвал болох нь тэр гэж хандаж байна. Тийм учир Их хурлаа тараагаад ахиад сонгууль хийвэл хийнэ л биз, айгаад байх юм юу байна аа. Тэгээд л хариуцлага тооцъё, үр дүн нэхье. Таръя, таръя, таръя. Тарах санаачлагыг би гаргая" хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн байна.
- Эрх баригчдын зөрчил: МАН-ын дотоод фракц, бүлэг хоорондын тэмцэл нь иргэдийн амьжиргаа, улс орны ашиг сонирхлоос давж гарсанд бухимдаж байгаагаа илэрхийлэв.
- Шинэ сонгууль ба хариуцлага: УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, дахин сонгууль явуулах замаар улс төрийн хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэв.
- Санаачлага гаргах: Э.Шижир гишүүний зүгээс парламентыг тараах албан ёсны санаачилгыг өөрөө манлайлан гаргахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл