"JCI Mongolia Open Championship" гольфийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Редактор Ч. Саранзаяа
"JCI Mongolia Open Championship" гольфийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

JCI Монгол болон JCI Chairman салбар байгууллагаас зохион байгуулсан “JCI Mongolia Open Championship” гольфийн нээлттэй тэмцээн “Mountain Bogd Golf Club”-ийн талбайд амжилттай явагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд JCI Монгол байгууллагын 38 гишүүн болон бусад 42 гольфчин буюу нийт 80 тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.

Тэмцээний онцлог ба үйл ажиллагаа:

  • Чансаа ахиулах нээлттэй тэмцээнээс гадна Монголын Гольфын Холбооны багш нар оролцогчдод зориулан сургалт, хичээл заав.
  • Зохион байгуулсан тусгай жижиг тэмцээнд Онон NP 1-р байр, Э.Бэрэнгэрээ 2-р байрт тус тус шалгарлаа.
  • Тэмцээний үеэр JCI Монгол байгууллагын 2026 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Самади байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилго болон үнэт зүйлсийг олон нийтэд танилцуулав.

ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН:

Handicap Men — Division 1

  1. Ж.Билэгсайхан (HC 14/79 = -7)
  2. Ч.Гантөмөр (HC 8/78 = -2)
  3. Ц.Төгөлдөр (HC 7/78 = -1)

Handicap Men — Division 2

  1. Б.Баттөр /JCI HC/ (20/88 = -4)
  2. А.Батсуурь (HC 18/90 = E)
  3. Ц.Алтандуулга (HC 19/91 = E)

Handicap Women

  1. Г.Маралмаа (HC 23/95 = E)
  2. Э.Бүдбилэгт (HC 20/92 = E)
  3. Д.Түвшинжаргал (HC 26/101 = +3)

Medalist — Men

  1. Б.Самади — 75 оноо
  2. А.Хаянхярваа — 77 оноо
  3. Г.Мэндсайхан — 77 оноо

Medalist — Women

  1. Г.Алтанбилэг — 81 оноо
  2. Б.Янжинлхам — 82 оноо
  3. Х.Тэлмэн — 83 оноо

Тусгай шагналууд:

  • Nearest to the Pin: Эрэгтэй — Ч.Бямбатогтох (1.37 м) | Эмэгтэй — Г.Алтанбилэг (2.80 м)
  • Longest Drive: Эрэгтэй — А.Хаянхярваа (250 м) | Эмэгтэй — Б.Янжинлхам (227 м)

Шилжин явах цомын эзэн: Тэмцээний хамгийн том шагнал болох шилжин явах цомыг нийт 75 оноогоор тэргүүлсэн JCI Монгол байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Самади хүртлээ.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан JCI Chairman салбар байгууллагын гишүүд, Монголын Гольфын Холбоо болон идэвхтэй оролцсон нийт тамирчдадаа зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

#JCIMongolia #JCIMongoliaOpenChampionship #GolfTournament #ShapeYourLegacy #MountainBogdGolfClub #JCIMongoliaChairman


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй