Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй болно

АДМИН
Улаанбаатар хот 327 км урт дугуйн замын сүлжээтэй болно

 "Хотын төвийн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байршуулахгүй байх зарчим баримталж байна. Харин хотын захын дүүргүүдэд амьжиргаагаа залгаж буй иргэдийг дэмжих зорилгоор ТҮЦ ажиллуулах боломжтой байршлуудыг тодорхой болгож, хоёр талаасаа ойлголцлын түвшинд ажиллаж байна.


skip-share

Хотын захын дүүргүүдэд ТҮЦ ажиллуулах боломжтой байршлуудыг тодорхой болгоно. 

Түүнчлэн BYD компанитай хамтарч “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Төслийн ТЭЗҮ-ийг энэ оны 12 дугаар сард дуусгаж, ойрын 2 жилд багтаан шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Дахин төлөвлөлт бол маш эмзэг асуудал. Иргэдийг хохироож хэрхэвч болохгүй. Сайн явж байгаа дахин төлөвлөлтийн ажил байна. Саар явж байгаа нь ч байна. Хариуцлага алдаж, иргэдийг хохироосон хувийн хэвшлүүдийг хар жагсаалтад оруулна.

skip-share

“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас коксон түлш, ногоон өртөө гэсэн таван арга замаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулахаар тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ энэ ажлын үр дүн гарна.

“Шинэ үеийн Улаанбаатар” нь хүртээмжтэй ногоон дэд бүтэц, шилэн засаглалтай, байгаль орчинд ээлтэй олон төрөлт нийтийн тээвэртэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээтэй, нийслэлүүдийнхээ амьдралын ая тухыг бүрдүүлсэн нийгмийн дэд бүтэц, ажлын байр, бизнесийг дэмжсэн эдийн засгийн орчинтой байна" гэв. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа