М банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор SUNMI Technology-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

АДМИН
М банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор SUNMI Technology-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хонг Конг улсад зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад М банк оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр М банк нь дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох SUNMI Technology болон тус компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч "Гэрэгэ ПОС" ХХК-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмж зэргээр хамтран ажиллахаар болж байна. Ингэхдээ Sunmi-н технологийн шийдэл, зах зээлийн туршлага болон М банкны дижитал санхүүгийн чадавхыг хослуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, өргөн хүрээний бизнесийн экосистем бий болгохыг эрмэлзэж ажиллах юм.

Арга хэмжээний үеэр М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн "Бид олон улсын технологийн тэргүүлэгч компани SUNMI Technology-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн дижиталаар хүргэн ажиллаж байгаа бидний дараагийн алхам жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг илүү хялбар, хурдан болгох шинэлэг дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна." гэж хэллээ.

SUNMI Technology нь өөрийн олон улсын технологийн чадавхыг Евразийн орон нутгийн экосистемтэй холбож, хил дамнасан түншлэлийг зах зээлийн хамтын ажиллагаа болгон хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд шинэ түншлэлийнхээ хүрээнд Монголын зах зээлээс М банктай хамтран дижитал худалдаа, ухаалаг төхөөрөмжөөр хамтран ажиллах юм.

SUNMI Technology компанийн Маркетинг хариуцсан захирал Сэм Сү "Хонг Конг бол Хятад улс болон дэлхийн зах зээлийг холбох чухал гүүр бөгөөд “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалт нь бизнесүүдэд хамтын ажиллагааны томоохон гарц, боломж болдог. М банктай хийсэн манай хамтын ажиллагаа нь SUNMI-н Евразийн бүс нутаг даяарх тасралтгүй өргөжилтийн чухал алхам юм." гэв.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа