Ким Жон Ун иргэдийн амралт, зугаалгын газруудыг эрчимтэй байгуулж байна
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ чөлөөт цаг, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор амралт, зугаа цэнгэлийн салбараа эрчимтэй хөгжүүлж байна.
Тус улс сүүлийн жилүүдэд кофе шоп, тансаг худалдааны төв, усан парк, амралтын газар зэрэг шинэ төрлийн үйлчилгээний газруудыг олноор байгуулж байгаа талаар Reuters мэдээлжээ. Үүнийг Ким Жон Уны дэглэм иргэдээ төрийн хяналттай орчинд мөнгө зарцуулах, улмаар улсын орлогыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг гэж шинжээчид үзэж байна.
Тухайлбал, тус улсын зүүн эрэгт байгуулсан Вонсан-Кальма аялал жуулчлалын бүс нь 20 мянга хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд далайн эрэг, усан парк, худалдаа үйлчилгээний байгууламжуудтай. Тус бүсийг 2025 онд нээсэн юм.
Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл