Монгол хорхгийг Гиннест бүртгэлээ

АДМИН
Монгол хорхгийг Гиннест бүртгэлээ

Мянга гаруй тогооч нэгэн зэрэг хорхог хийж Гиннесийн рекордын номд бүртгүүллээ.

Монголын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхгийг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогооны хорхог хийж, Guinness World Records-д бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханд боллоо.

Тус арга хэмжээ нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болсон юм.

Монголын Тогооч нарын холбооноос хорхгийг дэлхийн Guinness World Records-т бүртгүүлэх санаачилгыг анх гаргаснаас хойш 10 орчим жил болж байгаа бөгөөд энэ жил уг санаачилгыг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллажээ.

Арга хэмжээний үеэр 1,000 тогооч нэгэн зэрэг хорхог бэлтгэж, “хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн” ангиллаар дэлхийн дээд амжилт тогтоохоор оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр Guinness World Records-ийн олон улсын шүүгчид үйл ажиллагаанд ажиллаж, рекордын шаардлагыг шалгасан байна.

Хорхог нь хонь, ямааны махыг галд улайсгасан чулууны тусламжтайгаар битүү жигнэж болгодог Монголын уламжлалт хоол юм. Монголчуудын хувьд хорхог нь зөвхөн өдөр тутмын хоол хүнс бус, зочин гийчин хүндэтгэн дайлдаг үндэсний зоогийн нэг хэлбэрээр уламжлагдан иржээ.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын үндэсний хоол, нүүдэлчин ахуй, уламжлалт хоол хүнсний соёлыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийг зорьж буй аж.

Эх сурвалж: Соёл урлагийн газар



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа