ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

АДМИН
ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т шинэ техник, хэрэгсэл гардуулан өглөө.

Энэ үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд олгосон экскаваторыг хүлээлгэн өгсөн юм.

Экскаватор нь Хэрлэн сумын хэмжээнд гарч буй инженерийн шугам сүлжээний гэмтэл, саатлыг цаг алдалгүй арилгах, газар шорооны ажлыг шуурхай гүйцэтгэхэд нэн шаардлагатай техник бөгөөд нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Тус байгууллагын албан хэрэгцээнд ашиглаж байсан автомашин ашиглалтын хугацаа дуусч, ашиглалтаас гарсан тул байгууллага өөрийн хөрөнгөөр парк шинэчлэлт хийж дуудлагын үйлчилгээнд ашиглах жижиг тэрэг авсныг мөн хүлээлгэн өгсөн юм.

Уг дуудлагын зориулалтын жижиг тэрэг нь байгууллагын 24 цагийн үйл ажиллагаанд ашиглагдаж, хэрэглэгчдээс ирсэн дуудлагын дагуу гэмтэл, саатлыг түргэн шуурхай арилгах зориулалттай.

Шинээр ашиглалтад орж буй эдгээр техник, хэрэгслүүд нь Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагаа болон иргэдэд хүргэх үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд бодит хувь нэмрийг оруулах юм


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа