Ш.ЁЛ:НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ТАХИЙГ ШИНЭЭР НУТАГШУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

АДМИН
Ш.ЁЛ:НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ТАХИЙГ ШИНЭЭР НУТАГШУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

ймгийн Засаг дарга Ш.Ёл БНЧУ-ын Нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгийн шинэ захирал Ленка Полиакова, Амьтны хүрээлэнгийн орлогч захирал Ярослав Симек, "Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2023 оны 1 дүгээр сард хоёр улсын байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулахад шаардагдах дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай ярилцлаа.

Тухайлбал энэ онд төслийн төвийн байр, дасгах хашаа барих зэрэг ажлыг эхлүүлэх бөгөөд 2029 онд эхний ээлжийн тахийг Халхгол суманд буулгаснаар Монгол Улсад тахь нутагшуулах дөрөв дэх цэг болох юм.

Аймгийн Засаг даргаас тахь сэргээн нутагшуулахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, төслийн зохион байгуулалт, амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд болох АЗДТГ-ын БОНХБТ-ийн хэлтэс, Байгаль орчны газар, Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд анхааралдаа авч, мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа