ДОТООДЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “АГРО ПАРК”-ИЙГ БАЙГУУЛЖ, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЖ БАЙНА

АДМИН
ДОТООДЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “АГРО ПАРК”-ИЙГ БАЙГУУЛЖ, ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЖ БАЙНА

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал санаачлагыг дэмжих, ажлын байрыг хадгалах, бүс нутгийн онцлогт тохирсон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Агро парк” төслийг Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 га талбайд хэрэгжүүлж байна.

Уг төслийн нээлт өнөөдөр болж аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Анхбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр, Засаг даргын Зөвлөх Т.Төмөрбаатар болон холбогдох байгууллагын төлөөлөл, тариаланчид оролцлоо.

Төслийн хүрээнд 2026 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах агаарын шугам болон тракторын дагалдах хэрэгслийг шийдвэрлээд байгаа юм.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад уламжилсан саналын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл”-өөс 6 иж бүрдэл техникийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Агро парк” төслийн талбайд үйл ажиллагаа явуулах Дорнод аймгийн ногоочдын холбоо болох “Тал газрын амт” төрийн бус байгууллагад ашиглуулахаар өнөөдөр хүлээлгэн өглөө.

Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл хэлсэн үгэндээ, “Агро парк” төсөл нь орон нутгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тариаланчдыг дэмжих, шинэ ажлын байр бий болгох, бүс нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, цаашид улс, орон нутгийн төсөв болон гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана гэдгийг онцоллоо.

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 50 аж ахуйн нэгж, хоршоо, агро парк болон 1278 өрхийн тариаланч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2025 онд 191.5 га талбайгаас 1491.2 тонн ургац хураан авч, орон нутгийн төмсний хэрэгцээний 44.2 хувь, хүнсний ногооны 22.4 хувийг хангажээ.

Энэ онд төмс, хүнсний ногооны тариалалтын талбайг өмнөх оноос 20 орчим га-гаар нэмэгдүүлж, нийт 5.2 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна.

Дотоодын хүнсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоолоор хэрэгжүүлсэн “Арван мянган хүлэмж” төслийн хүрээнд 14 суманд 1238 хүлэмж нийлүүлж, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн талбайг 4.2 га-гаар нэмэгдүүлсэн бол “Мянган зоорь” төслөөр 10 зоорийн хүчин чадлыг сайжруулж, хадгалалтын багтаамжийг 540 тонноор өсгөсөн үзүүлэлттэй байна.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Санхүүгийн зохицуулах хороо 16 асуудлыг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Шүлхийн улмаас Баян-Өлгий, Ховд аймгийн устгасан малд 6 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ