ДОРНОД АЙМАГТ БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ, ХАМТАРСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

admin
ДОРНОД АЙМАГТ БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ, ХАМТАРСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дорнод аймгийн Засаг Дарга Ш. Ёл өнөөдөр Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Ким Дун Гин тэргүүтэй Бүгд Найрамдах Солонгос Улс (“БНСУ”)-ын бизнесийн эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дорнод аймагт хөгжлийн төслүүдэд БНСУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг урьж оролцуулах, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болов.

Уг хамтын ажиллагааг эхлүүлж Дорнод аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Хүрэл-Эрдэнэ болон Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэгийн тэргүүн Ким Дун Гин нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд БНСУ-ын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд Дорнод аймгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл хүргэх юм.

Мөн Дорнод аймгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэр дундаа ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг боловсруулах, эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа хийх, харилцан туршлага, мэдлэг, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Монгол Солонгосын Эдийн Засгийн Харилцан Туслалцах Нийгэмлэг нь 2016 онд Монгол Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улс дахь БНСУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан, Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ
7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ
ДАШБАЛБАР СУМАНД 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА
Ш.ЁЛ:НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ТАХИЙГ ШИНЭЭР НУТАГШУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА
ЯЛАЛТ ГҮҮРНЭЭС УРАГШ ЧИГЛЭЛИЙН 1.2 КМ АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО
ДОРНОД АЙМГААС ӨСВӨР ҮЕИЙН АНХНЫ АЗИЙН САМБОГИЙН МЕДАЛЬТ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ
7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно
Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцын асуудлыг хэлэлцэнэ
ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ
ДАШБАЛБАР СУМАНД 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ЕБС-ИЙН ХИЧЭЭЛ АМРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА
ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА