Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ

АДМИН
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ

Норвегийн биатлонч, дэлхийн 7 удаагийн аварга Стурла Холм Легрейд Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 20 км ганцаарчилсан уралдаанаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр найз бүсгүйгээ араар тавьсан тухайгаа зарлажээ.

28 настай Стурла Холм Легрейдын мэдэгдсэнээр найз бүсгүйгээ хуурсан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бөгөөд тэрээр энэ тухайгаа найз бүсгүйдээ хэдийн хэлсэн аж.

Стурла Холм Легрейд, “Энэ хэвлэлийн бага хурлыг үзэхгүй байж ч магадгүй нэг хүнтэй нэг зүйлийг хуваалцмаар байна. 6 сарын өмнө би жинхэнэ хайртайгаа учирсан юм. Тэр маань дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй. 3 сарын өмнө би амьдралынхаа хамгийн том алдааг хийж, түүнийгээ хуурсан. Найз бүсгүй маань миний амьдралын алтан медаль байсан юм.

Энэ асуудлаас болоод сүүлийн өдрүүдэд спортдоо хангалттай анхаарал хандуулж чадаагүй. Надад бүх хүмүүсийн өмнө үнэнээ хэлэх ганц л арга үлдсэн, ингэснээр тэр маань миний хувьд ямар чухал хүн болохор харна гэж найдъя, түүнтэйгээ эргэж нийлэхийн тулд чадах бүхнээ хийж чадаагүй гэсэн гэмшилтэй хоцормооргүй байна, надад алдах зүйл байхгүй.

Би үлгэр жишээ хүн байхыг хүсдэг тиймээс алдаа хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрнө.” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Стурла Холм Легрейд өмнө нь 2022 оны Бээжингийн Олимпын наадмаар буухиа төрөлд алтан медаль хүртэж байсан юм.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа