Хотын төсөв ба торгуулийн хамаарал

АДМИН
Хотын төсөв ба торгуулийн хамаарал

Нийслэлийн төсөв томрохтой зэрэгцэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас гаргах татвараас гадна татварын бус төрөлд хамаарах хүү торгуулийн орлого ч их хэмжээгээр нэмэгдэж байна.  

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn (Төсвийн төсөл болон тодотголд тусгагдсанаар) 


Дээрхээс үзэхэд хотын нийт үндсэн төсвийн орлогод эзлэх хүү, торгуулийн орлогын хувь хэмжээ 2021-2025 оны хооронд 5%-22% хүртэл өсжээ.   

Нийслэлийн сүүлийн жилүүдийн төсвийн орлогын бүтцийг харвал хотын санхүү иргэдийн бүтээмж, эдийн засгийн идэвх дээр тогтож байна уу, эсвэл зөрчил, шийтгэл дээр тогтож байна уу гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.  

Хэвийн зүйл үү? 

Өнгөц харахад орлогын өсөлт харагдаж болох ч олон улсын хотын санхүүгийн жишиг, судалгааны тайлангуудын хүрээнд авч үзвэл энэ тоо огт өөр утга илэрхийлдэг. Олон улсад хотуудын төсвийн орлогод торгуулийн орлого нь ихэвчлэн захын, хязгаарлагдмал эх үүсвэр байдаг бол сүүлийн жилийн байдлаар Улаанбаатар хотод хүү, торгуулийн орлого нийт төсвийн орлогынхоо 20% орчим (торгуулийн орлого дангаар 10%-иас илүү хувь)-ыг эзэлж байгаа нь хотын санхүү хууль сахиулах ажиллагаанаас өндөр хамааралтай болсныг илтгэж байна. Ийм түвшин нь олон улсын жишгээр том хотод бус, харин торгуулиар үндсэн орлогоо бүрдүүлдэг жижиг, шүүмжлэл дагуулдаг захиргааны нэгжүүдэд (хурдны зам дагуух суурин гэх мэт) илүү түгээмэл ажиглагддаг.  

Нийтлэг жишиг нь... 

Олон улсын жишгийг тоогоор нь харвал, OECD-н орнуудад нийт төсөв дэх торгуулийн орлогын эзлэх хувь дунджаар 1%-3% байдаг бөгөөд 5%-иас дээш гарах тохиолдлыг эрсдэлтэй гэж үнэлдэг. Америкийн хотуудын хувьд дээр дурдсан шүүмжлэл дагуулдаг зарим тусгай тохиолдлуудыг эс тооцвол дийлэнхдээ нийт орлогынхоо 1% орчмыг торгууль, хураамжийн орлогоос цуглуулдаг бол мужийн болон орон нутгийн ерөнхий орлогын хувьд 2022 оны байдлаар торгуулиас олсон орлого ердөө 0.3%-ийг эзэлж сүүлийн 20-иод жилийн хугацааны хамгийн бага түвшиндээ очсон байна.  

Хэдийгээр торгуулийн орлого хэдэн хувиас хэтрэхэд хэт их гэж үзэх талаар тогтсон ойлголт үгүй боловч судлаач, ажиглагчдын нийтлэг хандлагаар хотын орлогын 10%-иас дээш нь торгууль, хураамжийн орлогоос бүрдэж байвал тухайн хот торгуулийн механизмыг зөв ашиглаж буйг зайшгүй нягтлах дохио гэж үздэг. Энэ нь хотууд зөвхөн нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор торгуулийг ашиглах ёстой бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн хямралаас гарах зэрэг бусад зорилгоор ашиглах ёсгүй гэж үздэгтэй холбоотой юм. 

Нью-Йорк, Лондон, Сөүл зэрэг томоохон хотууд ч замын хөдөлгөөн, зогсоол, захиргааны зөрчлөөс тодорхой хэмжээний орлого олдог ч энэ нь хотын нийт орлогын цөөн хувиас хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хотууд иргэдийнхээ зөрчлөөр бус, татвар, үйлчилгээ, эдийн засгийн өсөлтөөр өөрсдийгөө санхүүжүүлэхийг зорьдог. 

Эрсдэл 

Учир нь торгууль, шийтгэлийг хэт өргөн хүрээнд ашиглах нь олон нийтийн итгэлийг сулруулж, тухайн засаг захиргааны нэгжийн удирдлага, засаглалд буруу сэдэл бий болгодог талаар ч олон судалгаанд дурдагдсан байна. Энд яригдаж буй “буруу сэдэл” гэдэг нь зөрчлийг бууруулах бодлогоос илүүтэй, илүү олон торгууль ногдуулах сонирхол бодлогын түвшинд үүсэх эрсдэлийг илэрхийлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хотын санхүү торгуулиас хамаарах тусам зөрчил багасах бус, харин зөрчил “орлогын эх үүсвэр” мэт харагдаж эхэлдэг. Энэ нь нөгөө талаар төсөв өөрөө тогтвортой бус эх үүсвэрээс хэт хамааралтай болох эрсдэл үүсгэж байгааг ч анхаарууштай.  


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа