Хадгаламж, зээлийн хүү сүүлийн жилүүдэд ӨСӨВ

АДМИН
Хадгаламж, зээлийн хүү сүүлийн жилүүдэд ӨСӨВ

Сошиалд тэтгэврийн зээлийн хүү өндөр байна, хадгаламжийн хүү өсөж байна эсвэл өсөхгүй байна гэх мэт сэтгэгдлүүд их. Тэгвэл зээл болон хадгаламжийн хүүгийн динамик сүүлийн жилүүдэд ямар байв? 

  • Анхаар: Энэ тоймыг бэлтгэхдээ сар бүр шинээр олгосон ₮-ийн зээлийн жигнэсэн дундаж (ЖД) хүү, сар бүр шинээр татсан энгийн ₮-ийн 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү дээр анализ хийсэн гэдгийг санаарай. 

🫣 Зээлийн хүү: Илүү өндөр

2020 оноос хойш зээлийн хүү бодлогын хүүгээс 3-6 нэгж хувиар өндөр байна. Энэ нь хэрэглэгчдийн дунд “зээлийн хүү буурахгүй байна” гэсэн сэтгэгдлийг бий болгож буй. Ихэнх хөгжингүй зах зээлд энэ зөрүү харьцангуй бага аж. Европын төв банкны бодлогын хүү болон зээлийн хүү 1-2 нэгжийн зөрүүтэй байх жишээний. Харин Монголд сүүлийн 6 жилд дунджаар 5.4 нэгжийн зөрүүтэй байгаа нь зах зээл харьцангуй жижиг, төвлөрсөн байгааг илтгэнэ. 

  • Удаан дагалт: 2020-2021 онд бодлогын хүү 11%-иас 6% болж буурч байх хугацаанд зээлийн ЖДХ 15% орчимд тогтмол өндөр байв. Үүнээс зээлийн хүү бодлогын хүүгийн өөрчлөлтийг удаан дагах “sticky” шинжтэй буюу бууралт удаан, өсөлт хурдан байгааг харж болно. 
  • Шалтгаан: Өндөр зээлийн хүү нь банкнуудын эрсдэлийн үнэлгээ, эх үүсвэрийн өртөг, урт хугацааны зээлийн бүтэц зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байгаа. 
  • Дундаж 15%: 2020 оны 1-р сараас хойш 2025 оны 11-р сар хүртэл сар бүр шинээр олгосон ₮-ийн зээлийн ЖДХ 15.6% байж. Харин тэтгэврийн зээлийн ЖДХ үүнээс харьцангуй бага буюу 12.7% байсан бол автомашины зээлийн ЖДХ хамгийн өндөр буюу 18.1% байжээ.   

Хадгаламжийн хүү яав?

Нөгөө талд хадгаламжийн хүү нь бодлогын хүүгийн өсөлтийг хурдан дагадаг шинж ажиглагдаж байна. Тодруулбал, бодлогын хүү 6% байхад хадгаламжийн хүү дунджаар 8%-9% байсан бол бодлогын хүү 12% болж нэмэгдэх үед 14% хүрч өсөв. Харин бодлогын хүү буурахад хадгаламжийн хүү удаан буурч, зарим үед бодлогын хүүгээс илт өндөр хэвээр хадгалагджээ. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа