"АВИЛГА" газар авсаар байна

АДМИН
"АВИЛГА" газар авсаар байна

Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас ₮674.7 тэрбумын хохирол учирчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 61.7% буюу ₮257.5 тэрбумаар өссөн дүн юм. 

  • Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгалтаар хохирлын ₮163.1 тэрбумыг буцаан төлүүлж, ₮84.7 тэрбум дүн бүхий хөрөнгийн битүүмжилсэн. Гэсэн ч нийт хохирлын 63% буюу ₮426.9 тэрбум нь нөхөн төлөгдөөгүй байна. 

Хяналт, шалгалт 

Тус онд АТГ нийт 1,322 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 48.3%-д нь хэрэг нээж, 44.9%-д нь хэрэг нээхээс татгалзжээ. Цаашлаад, эрүүгийн 1,911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 367 хэргийг шүүхэд шилжүүлэн, 543 хэргийг хааж, хэрэгсэхгүй болгов. 

  • Төрөл: Мөрдөн шалгасан хэргүүдээс хамгийн их буюу 62.8% нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг байсан бол 10.5% нь хахууль авах, 7.6% нь хахууль өгөх тэргүүтэй хэргүүд эзэлжээ. 
  • Үргэлжлүүлэн шалгаж буй хэргүүд дотор 2023 онд олон нийтийн анхааралд орсон албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн Боловсролын зээлийн сангийн хэрэг, нүүрсний 36 хэрэг багтаж буй.

Хамгийн сонирхолтой нь АТГ тус онд гэмт хэргийн улмаас бий болсон криптовалютыг илрүүлж Binance дахь дансанд гүйлгээний хязгаарлалт тогтоосон байгаа юм. Улмаар тус криптовалютыг улсын төсөвт төвлөрүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.  

Гадаад харилцаа

2025 онд АТГ-ын гадаад хамтын ажиллагаа өргөжиж, Малайз, Тайландын авлигатай тэмцэх байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад амжсан. Үүний сацуу Узбекстантай мөн хамтран ажиллах бэлтгэл ажлаа хангасан гэснээс харахад талууд энэ онд хамтран ажиллах санамж бичиг байгуулах магадлалтай байгаа. Олон улсын хамтын ажиллагаа сайжрах нь гадагш гарсан хөрөнгийг мөрдөх, буцаах, битүүмжлэх гэхчлэн арга хэмжээ авахад дэмтэй байх нь лавтай.  



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн ч гүйлгээнд гаргахгүй гэлээ
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
2028 ОН ГЭХЭД ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХИЙГ ЗОРИНО
Иран, АНУ-ын Нью-Йорк дахь далд тулаан: Буулт хийх үү, мухардалд орох уу?
Монгол, Оросын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ
Францад дунд сургуулиудын эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, Засгийн газар цагдаагийн хүч ашиглахаа мэдэгдлээ
Дэлхийн сэргэн мандалтын сор бүтээлүүд Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдэнэ
Даатгуулагчид тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдлээ
Монгол инженерүүд 3100 метрийн өндөрт Асгатын орд руу 2.6 км зам тавьжээ
Хөгжмийн ертөнцийн супер одод чуулсан MTV VMA 2026
Төсвийн зарлага 32 хувиар өсвөл инфляц өдөөх эрсдэлтэйг Улсын Ерөнхий аудитор анхаарууллаа