Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа

admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.

“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.

Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.  

Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.

Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.

Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа.

Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна.

19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.

Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.

Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.  

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад байна. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ
7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ
ДАШБАЛБАР СУМАНД 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА
Ш.ЁЛ:НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ТАХИЙГ ШИНЭЭР НУТАГШУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА
ЯЛАЛТ ГҮҮРНЭЭС УРАГШ ЧИГЛЭЛИЙН 1.2 КМ АВТО ЗАМЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО
ДОРНОД АЙМГААС ӨСВӨР ҮЕИЙН АНХНЫ АЗИЙН САМБОГИЙН МЕДАЛЬТ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМДЫН ЗАЛУУСЫН УРЛАГ, СПОРТЫН ИХ НААДАМД 300 ОРЧИМ ЗАЛУУС ОРОЛЦЖЭЭ
7-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар халж, төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно
Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцын асуудлыг хэлэлцэнэ
ДОРНОД АЙМАГ: Боомт, хил орчмын ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлнэ
ДАШБАЛБАР СУМАНД 150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ЕБС-ИЙН ХИЧЭЭЛ АМРАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА
ДОРНОД НИЙТИЙН АЖ АХУЙ ОНӨААТҮГ-Т ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА