Монгол Улсын хилээр эхний 9 сард 6 сая гаруй зорчигч нэвтэрчээ

admin
Монгол Улсын хилээр эхний 9 сард 6 сая гаруй зорчигч нэвтэрчээ

Монгол Улсын хилээр 2025 оны эхний 9 сард давхардсан тоогоор 6042.5 мянган зорчигч нэвтэрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 624.1 мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын хилээр 3046.5 мянган зорчигч орсны 35.9 хувь нь Замын-Yүд, 28.1 хувь нь Чингис хаан, 8.2 хувь нь Гашуун сухайт, 8.1 хувь нь Алтанбулаг, 5.8 хувь нь Шивээхүрэн, 13.9 хувь нь бусад боомтоор орсон байна. Зорчигчдын 2277.0 мянга нь Монгол Улсын иргэд, 769.5 мянга нь гадаад улсын иргэд байгаа аж.

Монгол Улсын хилээр орсон иргэдийг 2024 оны мөн үеийнтэй харьцуулахад 255.5 мянга, гадаад улсын иргэд 70.5 мянгаар их байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 461.9 мянга нь эрэгтэй, 307.6 мянга нь эмэгтэй байна.

skip-share

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд эхний 9 сард давхардсан тоогоор 2249.6 мянга болжээ.

Гадаад зорчигчдыг насны бүлгээр авч үзвэл 483.3 мянга нь 30-59 насныхан байна. Мөн зорчсон хугацаагаар нь авч үзвэл 115.2 мянга нь 10 хүртэл хоног, 573.5 мянга нь 30 хүртэл хоног, 7.9 мянга нь 60-аас 90 хүртэлх хоног, 73.0 мянга нь 90-ээс дээш хоногоор зорчжээ.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 64.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 30.1 хувь нь Европ, 2.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 0.9 хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 30.9 хувь нь БНХАУ-ын иргэд, 23.5 хувь нь ОХУ-ын иргэд, 21.3 хувь нь БНСУ-ын улсын иргэд, 3.9 хувь нь Япон улсын иргэд, 2.7 хувь нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд юм.

Улсын хилээр орсон жуулчдыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 3.4 хувиар, ОХУ-ын жуулчид,5.6 хувиар, Япон Улсын жуулчид 38.9 хувиар, БНСУ-ын жуулчид 0.8 хувиар, Бүгд Найрамдах Казахстан Улсын жуулчид 2.6 хувиар өсжээ.

Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд эхний 9 сард давхардсан тоогоор 2249.6 мянга болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 228.9 мянган хүнээр өсөн нэмэгдэхэд БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 210.8 мянга, Вьетнам руу 8.1 мянга, Япон руу 7.8 мянга, БНСУ руу 0.9 мянгаар тус тус нэмэгджээ. Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 17.6 мянгаар буурчээ.

Монгол Улсын гадаадад зорчсон иргэдийн 1380.0 мянга нь эрэгтэй, 869.6 мянга нь эмэгтэй ажээ. Насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 1439.8 мянга байна. Тэдний 2.7 хувь нь 10 хүртэл хоног, 92 хувь нь 30 хүртэл хоног, 0.5 хувь нь 60-90 хүртэл хоног, 4.8 хувь нь 90-ээс дээш хоногоор зорчжээ. Тэдний 65.2 мянга нь албан /бизнесийн, 2184.4 мянга нь хувийн зорилгоор зорчжээ.

Улсын хилээр эхний 9 сард давхардсан тоогоор 2714.4 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь 2024 оны мөн үеийнхээс 51.6 мянгаар буурчээ. Тэдгээрийн 41.8 хувийг ачааны машин, 28.0 хувийг ачааны вагон, 21.6 хувийг суудлын машин, 8.6 хувийг бусад тээврийн хэрэгсэл байна.

Нийт тээврийн хэрэгслийн 44.2 хувь нь Замын-Yүд, 16.8 хувь нь Гашуун сухайт, 11.4 хувь нь Шивээхүрэн, 6.6 хувь нь Алтанбулаг, 21.0 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ.

Эх сурвалж: ҮСХ





Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ