Монгол улсын иргэдийн анхааралд: Хонконг, Макаод "ТАМХИ" биедээ авч явахдаа сэрэмжил

АДМИН
Монгол улсын иргэдийн анхааралд: Хонконг, Макаод "ТАМХИ" биедээ авч явахдаа сэрэмжил

Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа.

Сэрэмжлүүлэгт, Хэрэв Таны бие болон ачаа, тээшинд аль нэг төрлийн тамхи байгаа бол:

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Уг нэмэлтэд тамхины албан татвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой гэмт хэрэгт оногдуулах торгуулийн дээд хэмжээг 2 сая хонконг доллар /1 тэрбум орчим төгрөг/, хорих ялын дээд хэмжээг 7 хүртэл жил болгон нэмэгдүүлж тусгасан.

Түүнчлэн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад бүх төрлийн тамхи биедээ авч, хилээр нэвтрэх хориотой. Зөрчсөн тохиолдолд 50,000 хонконг доллар /25 сая орчим төгрөг/ хүртэл хэмжээгээр торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин 18 болон түүнээс дээш насны иргэд биедээ Хонконгийн хуулийн дагуу зөвхөн задалсан 1 хайрцаг буюу 19 ширхэг янжуур, эсвэл 1 ширхэг навчин тамхи, гаансны болон дүнс зэрэг бусад төрлийн тамхи 25 хүртэл граммыг тээвэрлэхийг зөвшөөрдөг. Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх тохиолдолд уг журам мөн адил үйлчлэх бөгөөд Та тогтоосноос илүү тоо, хэмжээгээр тамхи худалдаж авч болохгүй юм.

Дээр дурдсанаас илүү тоо, хэмжээгээр биедээ болон ачаа, тээшиндээ тамхи тээвэрлэж явах тохиолдолд энэ тухай гаалийн мэдүүлгийн хуудаст заавал тусгаж, зохих хэмжээний татварыг зайлшгүй төлөхийг анхаарна уу. /1 ширхэг янжуур тамхинд төлөх татвар 3.3 хонконг доллар буюу 1650 орчим төгрөг/

Иймд Хонконгийн хилээр зорчин ирж буй иргэд Та бүхэн Монгол Улсын хууль, эрх зүйн нэг орчноос өөр орчинд нэвтэрч байгаа тул дээрх хуулийг мөрдөж, эрх зүйн байдлаа хамгаалж зорчихыг сэрэмжлүүлж байна.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй