Нью-Йоркт барилга нурж, найман хүн амиа алджээ

АДМИН
Нью-Йоркт барилга нурж, найман хүн амиа алджээ

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван давхар барилга гэнэт нурж, найман хүн амиа алджээ. Ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дунд гал сөнөөгчид болон барилгын ажилчид байсан байна.

Осол арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гарагийн орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд Бруклин дүүргийн Флатбуш хороололд болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр барилга нурах үед маш хүчтэй дуу чимээ гарч, хэдхэн хормын дотор нурсан байна.

Нурсан барилга нь 1930-аад онд баригдсан бөгөөд нэгдүгээр давхарт нь үйлчилгээний талбай, дээд давхруудад нь орон сууц байрлаж байжээ. Барилга хөрш зэргэлдээх газарт явагдаж байсан барилгын ажлын ухсан нүх рүү бүхэлдээ нурсан байна. Тухайн үед уг талбайд газар шорооны болон суурийн ажил хийж байсан бөгөөд барилга дотор болон барилгын талбайд байсан хүмүүс нурангид дарагджээ.

Ослын дуудлагыг хүлээн авснаас хойш нэг минут хүрэхгүй хугацаанд гал түймэртэй тэмцэх албаныхан хэргийн газарт ирсэн байна. Аврах ажиллагаанд 250 гаруй гал сөнөөгч, эмнэлгийн тусламжийн ажилтан оролцож, эрэн хайх нохой болон тусгай тоног төхөөрөмж ашиглан нурангин дороос хүмүүсийг гаргаж авчээ.

Аврах ажиллагааны үеэр жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдүүдтэй гэр бүлийг эсэн мэнд гаргаж авсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэвч өчигдөр пүрэв гарагт нурангин дороос дахин хэд хэдэн хүний цогцсыг олсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байжээ. Пүрэв гарагийн үдээс хойш аврах, эрэн хайх ажиллагааг дуусгасан байна.

Барилга юунаас болж нурсан нь одоогоор тодорхойгүй байна. Нью-Йорк хотын Барилгын асуудал хариуцсан газар болон хууль сахиулах байгууллагууд хамтран ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж байгаа аж.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй