Ирэх долоо хоногийн үйл явдлын тойм: Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, олон улсын арга хэмжээнүүд болон соёл урлагийн өдрүүд үргэлжилнэ

Редактор Ч. Саранзаяа
Ирэх долоо хоногийн үйл явдлын тойм: Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, олон улсын арга хэмжээнүүд болон соёл урлагийн өдрүүд үргэлжилнэ

11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн ирэх долоо хоногт Нийслэл Улаанбаатар хот, орон нутаг болон хилийн чанадад улс төр, нийгэм, соёл урлаг, спортын томоохон үйл явдлууд ар араасаа үргэлжлэх гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон түүхэн тэмдэглэлт өдрүүд, хурлуудаас бүрдсэн ирэх долоо хоногийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Улаанбаатар хотод:

11 дүгээр сарын 9-нд (Даваа гараг):

  • Улс төр, эрдэм шинжилгээ: Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

  • Намын бүлгүүд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

  • Гадаад харилцаа: Гадаад харилцааны яаманд ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно.

11 дүгээр сарын 10-нд (Мягмар гараг):

  • Баярын өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тохионо.

  • УИХ: Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно.

  • Тэмдэглэлт өдөр: Энх тайван, хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр.

  • Нээлт: Улаанбаатар хотын нийтийн номын санд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” эхэлж, 11 дүгээр сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

11 дүгээр сарын 11-нд (Лхагва гараг):

  • УИХ: УИХ дахь Байнгын хороод хуралдана.

  • Үзэсгэлэн: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Монгол бахархал-Монгол бичиг” уран бүтээлийн үзэсгэлэн нийтийн хүртээл болно.

  • Тоглолт: UG Palace-д “Норсон зүрх” мюзикл тоглогдоно.

11 дүгээр сарын 12-нд (Пүрэв гараг):

  • Хуралдаан: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

  • Лекц: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд “Д.Нацагдорж судлалын хөгжлийн үе шат: Баримт бичгийн үнэ цэн” лекц уулзалт болно.

  • Онцгой байдал: ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүйн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

  • Театр: Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа “Тэнгэрийн элч Тэмүүжин” жүжгийг толилуулна.

11 дүгээр сарын 13-нд (Баасан гараг):

  • Хуралдаан: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

  • Театр: Тусгаар тогтнолын ордонд Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Амьтны ферм" метадрамын жүжиг тоглогдоно.

11 дүгээр сарын 14-нд (Бямба гараг):

  • Тэмдэглэлт өдөр: Олон улсын соёлын өв хөрөнгийг хууль бус хил дамнуулахын эсрэг өдөр тохионо.

  • Концерт: Улсын Филармонийн Симфони оркестр дэлхийн сонгодог хөгжмийн “CLASSIC NIGHT” тоглолтоо толилуулна.

Орон нутагт:

  • 11 дүгээр сарын 12-нд (Орхон аймаг): “CuMo Arena”-д Төрийн соёрхолт, МУГЖ Д.Болдын “Хайрын хүч” тоглолт болон хүчит 128 бөхийн барилдаан болно.

  • 11 дүгээр сарын 14-нд (Сэлэнгэ аймаг): Цагааннуур суманд “Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ой, Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болно.

Хилийн чанадад:

  • 11 дүгээр сарын 9-нд: АНЭУ-ын Абу Даби хотод Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

  • 11 дүгээр сарын 13-нд: АНУ-ын Техас мужид МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийнэ.

  • 11 дүгээр сарын 13-ныг хүртэл: Сенегалын Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам үргэлжилнэ.

Сарын аян болон бусад үргэлжлэх арга хэмжээнүүд:

  • Соёлын бүтээлч сар-2026: "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-нээс 30-ныг дуустал улс орон даяар үргэлжилнэ.

  • ГАН ҮЗЭГ-2026: МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах нэр дэвшүүлэлт 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэл явагдана.

  • Хөдөлгөөнөөр эрүүлжье: Сэлэнгэ аймагт өрнөж буй сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

  • Венецийн биенналь: Италийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчдийн “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэн 11 дүгээр сарын 22-ныг хүртэл гарна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй
Трампын Ши Жиньпин болон Путинтэй уулзах Азийн айлчлал эхэллээ
Канад, Финлянд, Норвег зэрэг улс Оросын тамирчдад виз олгохыг хоригложээ
"Туулын хурдны зам"-ын 500 тэрбумаас 339 тэрбум төгрөгийг царцаажээ
Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдыг бүх насаар нь хорих өргөдөл 100 мянган иргэний дэмжлэг авлаа
2,800 жилийн өмнө хүмүүс каннабис хэрэглэж байсныг нотолжээ
”Эртний булш, бунхныг сүйтгэж ухаж дээрэмдээгүй нутаг бараг үлдээгүй”
Хүхэрлэг хий Шинэ 100 айл төв орчим АЧС-аас их байна
Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудалд МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авлаа
Х.Булгантуяа: Арван жилийн өмнө ярьж байсан асуудлаа өнөөдөр ч ярьсаар сууж байна
Трамп, Ши, Путин нарын уулзалт "Энх тайвны тунхаг"-аар өндөрлөжээ
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргад түрүүлж, алтан медаль хүртлээ
Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ
Путин, Трамп хоёр уулзсан ч хамтарсан мэдэгдэл хийсэнгүй